Итали дахь ОХУ-ын Элчин сайдын газрын хоёр ажилтан тус улсын газар нутагт тагнах ажиллагаа явуулж байсныг Италийн цагдаа нар илрүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тэд Италийн тэнгисийн цэргийн ахмадыг тагнаж байсан аж. Энэ талаар Батлан хамгаалах яамны зүгээс ОХУ-аас тайлбар хүсч байгааг уламжилсан бол одоог хүртэл ямар нэгэн тайлбар илүүлээгүй байна. Мэдээж хэргийг шалгаж дуусаад ОХУ тухайн хоёр хүнийг татахгүй бол Италийн шоронд 10 жилийн хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттай аж.
Эх сурвалж: https://www.npr.org/2021/03/31/983045625/italy-expels-two-russian-embassy-officials-arrests-navy-captain-on-spying-charge