АНУ Мексикийн хилийн бүсийн орчимд 4-5 метрийн өндөртэй хана босгосон байдаг. Гэхдээ зарим хэсгээрээ. Мексикийн талаас бага насны 2 хүүхэдтэй цагаачин эр АНУ руу хууль бусаар нэвтрэх үедээ хилийн өндөр хананы цаанаас давж 4.2 метрийн өндрөөс 2 хүүхдээ шидэж байгаа дүр зураг дүрс бичлэгийн камерт үлдсэн байна. Энэ үйлдлээс Мексик улсад амьдрах ямар ч боломжгүй байдаг гэлтэй АНУ руу урсах цагаачдын цуваа ямар хүнд хэцүү байдаг гэдгийг батлан харуулж байна. Энэ жилийн хувьд шинээр хилийн бүсэд 300 хилийн ажилтан нэмж ажлын байранд авсан талаар эх сурвалж мэдээллээ. Газар унсан хүүхдүүд нэг нь өвдөгний үе, нөгөө нь бөгсөөрөө унаж байгаа нь нүд хальтрам ч амьдралын төлөө тэдний тэмцэл АНУ-ын хэвлэл мэдээллийн дуранд өртжээ.
Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/04/01/us/border-children-dropped-trnd/index.html