Тайваны төмөр замын аюулгүй байдал, засвар үйлчилгээ тийм ч найдвартай биш бололтой. Өнөөдөр Тайваны хурдны галт тэрэг замаасаа гарч 36 хүн одоогийн байдлаар амиа алдаж, олон хүн бэртэж гэмтсэн гэсэн мэдээлэл байна. Нийт 350 хүнтэй хурдны галт тэрэг ийнхүү осолдсон нь Тайваны зүүн бүсийн хурдны галт тэрэг, зам засварын ажлыг дутуу хийсэн, цаг тухайд нь хийгээгүй гэх янз бүрийн мэдээ мэдээлэл тус улсад цахим ертөнцөд шуурч байна.
Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/04/01/asia/taiwan-train-derail-intl-hnk/index.html