Хятадын вакцин үйлдвэрлэгч "Синофарм", "Синовак" компаниуд бүтээсэн вакциныхаа үр дүн, аюулгүй байдлын тухай мэдээллийг тайлагнасан нь ДЭМБ-ын шаардлагад нийцсэн гэдгийг тус байгууллагын шинжээчдийн зөвлөх бүлгийн дарга Алехандро Кравиото мэдээллээ. Мөн тэрбээр ""Синофарм", "Синовак" фирмүүд вакциныхаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг ил болгосон. Хятадын вакцинууд 50-70 хувийн үр дүнтэй бөгөөд тариулсан хүндээ аливаа ноцтой гаж нөлөө үзүүлэхгүй байгаа нь нотлогдсон” хэмээжээ.