Тайванд болсон галт тэрэгний аймшигт ослын мөрдлөгө үргэлжилж байна. Ачааны машины жолооч санамсаргүй байдлаас болж осол гарган хурдны галт тэрэгний замыг сүйтгэж замаас нь гаргасан гэдгийг эхний ээлжинд олж тогтоогоод байгаа бөгөөд тэрээр хэргээ хүлээж, мэдүүлэг өгч олон нийтээс уучлал гуйсан байна. Мөн тэрээр олон нийтэд хандаж үг хэлэхдээ маш их гэмшиж, бас амиа алдсан хүмүүсийн өмнөөс харамсаж байгаагаа илэрхийлж нулимс унагаасан аж. Дор хаяж 50 гаруй хүн амиа алдаад байгаа энэхүү ослын буруутан этгээд тодорхой болж байх шиг байна. Тухайн үед 498 хүн зорчиж явсан аж. Гэмтэж бэртсэн хүмүүс эхнээсээ амиа алдсаар байгаа нь хамгийн харамсалтай.
Эх сурвалж: https://www.theguardian.com/world/2021/apr/05/taiwan-train-crash-truck-driver-expresses-deep-remorse-over-disaster