Цаг үеийн мэдээ

Мьянмар улсын иргэний дайны нөхцөл байдал хурцадмал байдалд шилжээд хоёр сар болж байна. Энэ хугацаанд ойролцоогоор 500 гаруй хүн амиа алдсан гэсэн албан бус тоо байгаа. Тэгвэл иргэдийн дуу хоолой дараа дараагийн шатанд хүрч, тус улсын мисс, глобал мисс Хан Лай жагсаалд нэгджээ. Цэргийнхэний эсрэг өөрийн дуу хоолойгоо илэрхийлж эхлээд буй түүний хувьд эрх чөлөөг хүсэж байгаагаа хэлсэн юм. Харин үндсэн хуулийн дагуу Мьянмарын сонгуулийн үр дүнг цэргийн эрх баригчид хүлээн зөвшөөрөхгүй, ардчилсан намынхан гадаас дэмжлэг авч, сонгуулийг будлиантуулсан гэсэн учраас ийнхүү төр засгийн бүх газрууд, байгууламжийг эзлээд байгаа билээ. Гэвч өнөөдрийг хүртэл төрийн ямар ч үйл ажиллагаа явагдаагүй хэвээр байгаа юм. 

 

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia-56602683

Таны сурталчилгаа