Израйльд эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. Иргэд дайны үеийн гэмт хэргийг олон улсын шүүхэд сэргээж, мөрдөж байгаа үйл явцтай холбоотой саяхан сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэдтэй нийлж ийнхүү Ерөнхий сайдын эсрэг хэд хэдэн хотуудад жагсаал газар авч эхэллээ. Бенжамин Натаняхуй нь их хэмжээний авлига, хээл хахууль авсан хэрэг нь шүүх дээр байгаа бөгөөд тэрээр өөрөө биечлэн очсон нь ийнхүү жагсаалд ирэх иргэдийн тоог нэмэгдүүлжээ. Сонгуулийн үр дүнд нөлөөлөхийн тулд түүнийг эрх бүхий албан тушаалтнуудад авлига өгсөн, авсан гэх үндэслэл байгаа учраас ийнхүү прокурор сонгуулийн дараа түүнийг шүүх рүү хэргийг нь шилжүүлсэн аж. Безек үүрэн операторын компанитай их хэмжээний мөнгө, мэдээллийн чанартай гүйцэтгэх ажиллагаа явуулсан ч байх магадлалтай сонгуулийн өмнө олон зүйл болж өнгөрсөн байна. Шүүх хэргийг нь яаж шийдэх, шүүх хурал дээр юу болсон талаар удахгүй мэдээлэл хүргэгдэх болов уу.
Эх сурвалж: https://www.politico.com/news/2021/04/05/netanyahu-israel-corruption-trial-479092