АНУ-ын Миннесота хотод сургуулийн үйл ажиллагаа нээгдсэн ч дагаад халдварын тоо, тохиолдлууд нэмэгдсээр байна. Мужийн хэмжээнд 752 сургуульд халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тиймээс халдварын нөхцөл байдал дээрдээгүй учраас сургуулийн үйл ажиллагааг хаах талаар мужийн эрх баригчид өнөөдөр хэлэлцэж байгаа аж. Вакцинд хамрагдсан ч бусдад эрсдэл байсаар байгааг хэвлэлүүд цохон тэмдэглэсэн.
Эх сурвалж: https://www.mprnews.org/story/2021/04/05/as-schools-reopen-covid19-cases-climb