АНУ-ын өнөөгйн нөхцөл байдлын тухай олон улсын судлаачид, шинжээчид өөр өөрсдийн таамаг санал бодлоо цахим ертөнцөд солилцсон байна. Тэгвэл нэг зүйл дээр бүгд санал нэгдсэн нь хожим БНХАУ болон АНУ-ын хооронд дайн болох нь гарцаагүй. Тэгвэл эдийн засгийн хувьд ч тэр, газар зүйн байрлалын хувьд ч тэр АНУ түрүүлж дайны өдөөн хатгасан үйлдэл, эсвэл АНУ-тай холбоотон орнуудыг ашиглан дайныг эхлүүлэх хоёр л гарц байгааг судлаачид онцолжээ. АНУ өөрсдийн ам.долларын ноёрхолоо дэлхийд бага багаар алдаж байгаа. Харин БНХАУ эдийн засгаа сайжруулж, бүх зүйлийг үйлдвэрлэж хийж байна. АНУ-ын Ойрхи Дорнод дахь жүжиг дуусч, дэлхий дээр терроризм нэртэй санхүү авдаг зэвсэгт бүлэглэл ч байхаа больсон бололтой. Тиймээс Ази руу чиглэсэн, БНХАУ руу чиглэсэн АНУ-ын бодлого 2050 он хүртэл үргэлжилж магадгүй. Үгүй бол энэ 21-р зуунд хоёр улсын дунд дайн болох нь тодорхой гэлтэй асуудал хөвөрсөн он жилүүд өнгөрч байна. Талууд ямар ч буулт хийхгүй, хоорондын харилцаа улам л хүндэрсээр байгааг олон хориг арга хэмжээ, бодлого шийдвэрүүд баталсаар байгаа. Тиймээс одооноос тагнуулын алба, мэдээлэл дамжуулах нууцлал зэрэг дайны өмнөх бэлтгэл ажил бага багаар хийгдсээр байгааг эх сурвалж онцоллоо.
Эх сурвалж: https://www.belfercenter.org/publication/war-between-china-and-united-states-isnt-inevitable-its-likely-excerpt-graham-allisons