А.Навальный шоронд өлсгөлөн зарласан. Түүний тэнсэн харгалзах ялтай байх хугацаандаа хууль зөрчиж гэмт хэрэг үйлдсэн учир шүүхээс түүнд 2.5 жил өгсөн. Харин үүнийг эсэргүүцэж нөхцөл байдал түүний эсрэг байсаар ирсэн гэх мэт гомдол мэдүүлж, шоронд өлсгөлөн зарласан билээ. Харин өлсгөлөн зарлаад тун удаагүй ийнхүү халдвар авсан нь тогтоогдож байгаа бололтой. Дархлаа унаж, эрүүл мэнд нь хүнд байдал руу шилжих нь ойлгомжтой байсан ОХУ-ын сөрөг хүчний тэргүүн А.Навальный асуудалд орж эхлээд байна. Олон улсын хүний эрхийг хамгаалагч байгууллагууд түүний асуудалд анхаарлаа хандуулсан бол ОХУ-ын зүгээс Дэлхий дахинаа болж буй хүний эрхийг зөрчиж байгаа мянга мянган асуудал байгаа, чухал зүйлд цагаа зарцуулсан нь дээр гэх байр суурийг илэхийлж байсан.
Эх сурвалж: https://www.reuters.com/article/us-russia-politics-navalny-idUSKBN2BS1C0