Цаг үеийн мэдээ

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ)-аас иргэдийг аюулгүй, чанарын баталгаатай эмээр жигд, хүртээмжтэй хангах зорилгоор эмийн чанар, хүртээмж, үнийн талаарх цахим асуулга эхлүүлжээ.

Цахим судалгаа гэнэ сарын 20 хүртэл https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf1icgBYaGl9EkOH5rv_3-LDE7gEHf1nEamQ7wEo wAs_eqvw/viewform холбоосоор авах бөгөөд иргэд хоёр минутын хугацаанд л бөглөх боломжтой гэдгийг тус газраас мэдээлэв.

Ташрамд дурдахад, эмийн хэрэглээ, хангамж, чанар, үнэд төрийн бодлогыг нэгдсэн системээр хэрэгжүүлж, хяналт, зохицуулалтыг нэг бүтцэд төвлөрүүлэх үүднээс Засгийн газрын 2020 оны 222-р тогтоолоор ЭЭХХЗГ-ыг байгуулсан юм. Тус газар эм, эмнэлгийн хэрэгслийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах, зах зээлд хуурамч, стандартын бус бүтээгдэхүүн нэвтрэхээс урьдчилан сэргийлэх үндсэн чиглэлтэй юм.

Таны сурталчилгаа