Сирийн цэргийн хүчний удирдагч, "Ал Кайда" бүлэглэлийн тэргүүн асан Абу Мохаммад Аль Жолани АНУ-ын сэтгүүлчтэй анх удаа ярилцлага хийжээ. Тэрээр өнгөрсөн цаг хугацаагаар та бүхнийг аялуулах бөгөөд чин үнэнчээр террорист байх утга учир, цаад үзэл суртал, логик гаргалгаа болон өнгөрсөн хугацаанд юу болж байсан талаар сэтгүүлч Мартин Смиттэй ярилцсан юм.
-Та ямар бүлэглэлд хамааралтай байсан бэ?
-Би Сирийн исламын Хаят Тахрир ал Шам цэргийн бүлэглэлд хамааралтай байсан. Ирак болон Сирийн газар нутагт ихэвчлэн байдаг байсан гэж хэлж бас ойлгож болно. Тэгээд сүүлд Ирак дахь АНУ-ын хүчнийхэнтэй байлдаж яваад баривчлагдсан. Голчлон Сири Иракийн нутагт үйл ажиллагаа явуулж байсан исламын бүлэглэлд санхүүгийн тусламж үзүүлэх гол ажлыг хийдэг байсан. Хамгийн сүүлд Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассадын эсрэг байлдаж байсан гэж хэлж болно. Товчхондоо бол иймэрхүү л байна.
-АНУ-ын зүгээс таныг баривчлах юм бол 10 сая ам.доллар амлаж байсан гэсэн?
-Хямдхан байгаа биз дээ, тэ...
-Их мөнгө шүү дээ. Бүхэл бүтэн 10 сая ам.доллар шүү дээ. Тухайн үед буюу 2013 онд гэхээр өндөр гэж би ойлгоод байгаа. Таны хувьд 10 сая ам.доллар байтугай их мөнгө эргэлдүүлэх үү?
-Хэдхэн өдрийн хоол хүнс, зэр зэвсэг болон дайчдийн минь ар гэрт зарцуулагдах л мөнгө.
-Танай дайчид одоо хэний эсрэг хаана дайтаж байгаа вэ?
-Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассад болон түүний холбоотон оросуудын эсрэг. Мөн зарим нэг Ираны дайчид болон холбоотны эсрэг тулалдаж байгаа. Сирийн газар нутагт.
-Та дайчдаа ямар шалгуураар авах уу?
-Ихэвчлэн манай фронтод Сирид гэр оронгүй болсон, ар гэрээ Башар Аль Ассадын гарт алдсан, ОХУ-ын агаарын дайралтаас амьд үлдсэн болон зарим нэг эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа эрчүүд нэгдэн ордог гэж хэлж болно. Тэдний дунд цагаачид, тэнүүлчид, хуучин цэрэг армийн дайчид, эх оронгүй газар нутаггүй болсон эрчүүд байдаг даа.
-Танай бүлэглэл яагаад тэдний эсрэг тэмцэж байгаа юм бэ?
-АНУ манай бүлэглэлийн статусийг олон улсад өөрчлөх ёстой. Бид эх орон, газар нутгийнхаа төлөө дайтаж байгаа исламын шашинтай жирийн эрчүүд. Гэтэл биднийг байнга террорист үйл ажиллагаа явуулж байдаг муу залуус шиг хүлээж авч, тийм төрлийн ойлголт өгсөөр олон жил боллоо. АНУ энэ тал дээр анхаарлаа хандуулж бодит байдлыг арай өөр өнцөгөөс харах нь чухал...
Иймнхүү ярилцлагын эхний хэсгийг та бүхэнд хүргэж байна. Удахгүй хоёр дахь хэсгийг орчуулан хүргэх болно.