Цаг үеийн мэдээ

13-р Зуунд Монголын усан флотын дайчид япон руу хоёр ч удаа дайрч, эзлэх гэж оролдож байсан талаар түүхэнд тэмдэглэн үлдсэн байдаг. Тэгвэл японы Фукуока музейд манай улсын гэх 13-р зууны монголын хөлөг онгоцны эд зүйлс болох 2.8 кг дуулга, Такашима аралтай ойролцоо олдсон хөлөг онгоцны дарь болон сумны бэлдэц төмөр гэх мэт олон зүйлс байгаа аж. Энэ сардаа багтааж япончууд музейд үзэсгэлэнгээ нээх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд эртнээс хүмүүсээ татах сурталчилгааны ажлаа эхлүүлээд байгаа бололтой. Нийт 13 нэр төрлийн эд зүйлсийг үзэсгэлэнд харуулахаар төлөвлөж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Эх сурвалж: https://www3.nhk.or.jp/nhkworld/en/news/20210406_28/?__FB_PRIVATE_TRACKING__=%7B%22loggedout_browser_id%22%3A%22643599891ebcace771085cb35207087a06fd12fa%22%7D&fbclid=IwAR0B3Bh0KPYp7hBf13uJOTHjc5x1KnfdcpkPjfENdQ4tCzyACHlsjO8x7d8

Таны сурталчилгаа