Тайваны ард иргэдийг илт басамжилсан шинжтэй мэдэгдэл саяхан БНХАУ-ын зүгээс мэдэгдэж "Тайваны ойр орчим байнгын цэргийн сургуулиалт хийнэ. Энэ нь ойр ойрхон давтамжтай буюу байнга гэж хэлж болно" гэх утга агуулгатай зүйл илэрхийлсэн. Үүний хариуд Тайваны зүгээс "энэ бол далд түрэмгийлэл" гэсэн бөгөөд өнөөдөр тэд "БНХАУ ямар нэгэн байдлаар дайсагнасан шинжтэй бидэн рүү халдах юм бол эцсийн өдөр хүртэл дайтна" хэмээн хатуухан байр сууриа илэрхийлэв. Дайны аянга ойртож байгаа бололтой Азийн улс орнууд дунд улс төрийн нөхцөл байдал эвгүй шинжтэй болж байгааг бусад орнууд ч анхаарах, аливаа зүйлд бэлтгэлтэй байх тал дээр сонор сэрэмжтэй байвал зохилтой талаар Тайван анхаарууллаа.
Эх сурвалж: https://www.businessinsider.com/taiwan-warns-fight-to-end-conflict-with-china-2021-4