Их Британи улсыг тойроод нөхцөл байдал хяналтаас гарч эхэллээ. Британчууд болон ирландууд эсэргүүцлийн жагсаал өрнүүлж нөхцөл байдалд арай хэрцгий хандаж эхлээд байгааг эх сурвалж онцлов. Иргэд автобус руу халдаж галдан шатааж, гудамж талбайд өөрсдийн дуу хоолойгоо чангаас чанга илэрхийлж нөхцөл байдал хүндэрч эхлээд байна. Ирланд болон Британы эрх бүхий албан тушаалтнууд иргэдийг тайван байхыг уриалж байгаа бөгөөд хатуу хөл хорио та бүхний эрүүл мэндэд хэрэгтэй, вакциндаа хамрагдахыг хүсч байгаагаа уламжилсан. Харамсалтай нь ямар ч орлого байхгүй иргэд дургуйцлаа илэрхийлж, найдваргүй вакцинаар хүмүүсийн эрүүл мэндээр тоглож, эрүүл мэндийн салбарын болон вакцины бизнес явж байгааг эсэргүүцжээ.
Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/04/07/europe/northern-ireland-belfast-riots-intl-hnk/index.html