"Төрийн төлөө огтоно боож үхнэ" гэдэг шиг АНУ Украйны өмнөөс маш их санаа зовж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, ОХУ-ын түрэмгийлэл Украйнд нэмэгдэж байгаа талаар Украйны эрх баригчид АНУ-д "хов" зөөсөн бололтой. Украйн бол ОХУ-ын эсрэг цохилт өгөх, хариу арга хэмжээ авах байрлалын хувьд хамгийн ойр газар гэдгийг АНУ сайн ойлгож байгаа. Тэр ч утгаараа Украйын асуудал дээр АНУ байнга дэмжиж, мөнгө санхүү болон зээлийн асуудлыг нь ч шийдэж өгөх хэмжээний асуудал өрнөдөг гэхэд хилсдэхгүй. Украйны ерөнхийлөгч Володимр Зеленский ОХУ-ын цэргийн үйл ажиллагаа хилийн бүсийн ойр орчим нэмэгдэж хөдөлгөөнд орж эхэлсэн талаар өгүүлжээ.
Эх сурвалж: https://www.theguardian.com/world/2021/apr/08/ukraine-us-increasingly-concerned-russian-military-threat