Өмнөд хөршид 21 уурхайчин нүүрсний гүний уурхайд гацаад байна. Тодруулбал гүний уурхайд үер болж осол бүртгэгдсэн бололтой. Нутгийн баруун хойд хэсэгт байрлах нүүрсний уурхайд уурхайчид гацсан тухай Бээжингийн онцгой байдлын аврах багт мэдээлэл өгсөн талаар эх сурвалж мэдээллээ. Шинжаан уйгур муж хэсгийн Хутуби нутгийн ойролцоо нүүрсний уурхайд үер буюу хөрсний ус дүүрсэн, өндөр даралттай усны шугам задарсан зэрэг олон шалтгаан нөхцөл байхыг үгүсгэхгүй талаар албаныхан мэдээллэжээ. Аврах багийнхан шуурхай ажиллаг байгаа ч 21 уурхайчид нөхцөл байдал хүнд байгаа аж.
Эх сурвалж: https://www.foxnews.com/world/chinese-coal-miners-trapped-underground-flood