Цаг үеийн мэдээ

Ираны халдварын нөхцөл байдал хүнд болж байгаа учир улсын хэмжээнд 10 өдрийн хатуу хөл хорио тогтоохоор болжээ. Халдварын дөрөвдүгээр үе ирж байгаа бөгөөд өдөрт нэмэгдэж байгаа халдварын тоо өсөж байгааг ч холбон тайлбарлаж байна. Энэ талаар Ираны ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Алиреза Райзи мэдэгдсэн аж. Долоо хоногт 20 мянга гараад байгаа халдварын тоо улам нэмэгдэх эрсдэлтэй бөгөөд нийт 2 сая гаруй хүн халдвар аваад байгаа юм. ОХУ-аас Спутник төрлийн 20 сая тун хүлээж аваад байгааг эх сурвалж онцоллоо. 

 

Эх сурвалж: https://www.reuters.com/article/health-coronavirus-iran-int-idUSKBN2BX090

Таны сурталчилгаа