1936 онд ханхүү Филип цэргийн малгай, дүрэмт хувцас өмсөн олны нүдэнд гарч ирж байсан бол өнөөдөр ханхүү Харри өвөөгийнхөө хийж байсан зүйлийг давтан цэргийн малгай дүрэмт хувцастай олны өмнө гарч ирсэн аж. Энэхүү үйлдэл нь өвөөдөө үзүүлж байгаа томоохон хүндэтгэл гэж хэлж болохоор байна. Улаан хүрэн сахал, цагаан царай, хагас инээмсэглэсэн дүр төрх яг л 2021-1936 гэсэн түүхэн он цагийн хэлхээг хүмүүст эргэн сануулж байгаа нь бас гайхалтай гэлтэй. Ханхүү Харри өвөөгийнхөө адил цэргийн алба нэр төртэй хааж Английн эзэн хааны гэр бүлийн нэр хүндийг өндөрт өргөж яваа залуучуудын нэг гэдгийг эх сурвалж онцоллоо.
Эх сурвалж: https://pagesix.com/2021/04/12/prince-harry-looks-just-like-grandfather-prince-philip-in-his-30s/