Их Британи улсын баруун Мерсия хотын цагдаагийн албанаас манай дэлхийн хамгийн урт туулай алга боллоо, хулгайлагдсан байж болзошгүй гэсэн мэдээллийг хүлээн авч хэргийн газар очсон байна. Энэхүү туулай нь хуучин Playboy шоуны загвар өмсөгчийн нэр дээр байдаг бололтой. Геннисийн рекордыг эзэмшдэг гэх энэхүү туулай нь 129 см урттай аж. Аннет Эдвард гэх загвар өмсөгч асан эмэгтэй тухайн өдөр туулайгаа салхилуулаад гэртээ сул орхисон тухай мэдүүлэг өгчээ. Цагдаа нар хэргийг шалгаж байгаа бөгөөд магадгүй Их Британи улсын хаа нэг газар хэн нэгний ходоодонд орсон эсэхийг хэлж мэдэхгүй байгааг онцолжээ.
Эх сурвалж: https://www.foxnews.com/lifestyle/biggest-bunny-stolen-former-model