Ираны зүгээс өчигдөр мэдэгдэл гаргаж, өнөөдөр манай бүс нутгийн цагаар цацагдаж эхлээд байна. Тэр нь Иран улс ураны 60 хувийн баяжуулалт хийнэ гэдгээ мэдэгдсэн аж. Шалтгаан нь тэдэн рүү дайрсан зүй бус халдлага буюу цөмийн хөтөлбөрийн талбай руу халдсан үйлдлийн хариу гэж ойлгож болохоор байна. Тэдэн рүү Израйлийн зүгээс дайралт хийсэн гэж сэжиглэж байгаа талаар ерөнхийлөгч Хасан Роухани мэдэгдэж, энэ нь цаагуураа АНУ-ын ээлжит нүүдэл гэж ч хэлж болохоор байгааг хэвлэлүүд шүүмжилжээ. Тиймээс 60 хувийн уран баяжуулна гэдгээ илэрхийлжээ. Муурын сахлаар оролдож байж газар нутаггүй болохыг Ираны зүгээс анхааруулж байгаагаа илэрхийлсэн. Тиймээс Израйль ч гэсэн том арын хамгаалалттай ч газар нутгаа иргэдээ бодох чухал түүхэн үе гэж хэлж болохоор байна.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-middle-east-56743560