Дэлхий дээрх нийт хүн амын сая хүн тутамд халдвар илэрч байгаагаар нь улс орныг хувааж авч үзүүлсэн статистик тоо баримтын тэргүүн эгнээнд манай улс байна. Өнөөдрийн байдлаар 3-5 хувь хүртэлх 1 сая хүн тутамд халдвар илэрч байгаараа тэргүүлж буйг олон улсын OurWorldinData сайтаас харж болохоор байна. Үзүүлэлт улам өсөж байгаа нь муу мэдээ. Харин бодлого ямар байгааг та өөрийн нүдээр харж байгаа. Бодлого шийдвэрийн уялдаа холбоо, гаргасан шийдвэрийн үр дүн гээд үнэлэлт дүгнэлтийг та өгнө. Вакцины нөөцгүй байж иргэдээ халамж тарааж хатуу хөл хорионд оруулж байгаа манай дэлхийн цорын ганц улс. Олон улс биднийг ажиглаж байна.
Эх сурвалж: https://ourworldindata.org/grapher/rate-of-daily-new-confirmed-cases-of-covid-19-positive-rate?zoomToSelection=true&minPopulationFilter=1000000&country=~MNG