Их Британи улсын эзэн хааны удмын хамгийн ахмад настай ханхүү Филипийн өнгөрсөн амралтын өдөр эцсийн замд нь үдсэн. Энэ үйл явдлын хажуугаар дэлхийн олон сэтгүүлч, ажиглагчид хатан хааныг ажигласан. Гэр бүлийн гишүүн бүрийг шар мэдээний нийтлэгчид анхааралтай ажигласан. Харин хүндэтгэлийн ажиллагааны үеэр Хатан хаан 2-р Элизабетийг нулимс дуслуулаагүй талаар бичиж эхэлсэн байна. Ханьлаад 73 жил болсон нөхрөө тэнгэрийн орон руу үдсэн эхнэр, хань ижлийн хувьд нулимсаа ард иргэддээ харуулахыг хүсээгүй бололтой. Гэвч эзэн хааны хэвлэлийн төлөөлөгч түүнийг өрөөндөө уйлж байсан талаар өгүүлжээ. Олон нийтийн үндэсний сувгаар хатан хааныг нулимс дуслуулаагүйд гайхаж байсан хүмүүс ийнхүү албаныхнаас тайлбар, бодит үнэнийг авч чадсан байна.
Эх сурвалж: https://www.foxnews.com/media/media-question-why-queen-elizabeth-ii-didnt-cry-at-husband-prince-philips-funeral