Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын Шанхай хотод өчигдөр шөнө 1500 дрон хөөргөж, QR код уншуулан цахим тоглоом гар утсандаа татаж авах боломжийг бүрдүүлсэн Bilibili нэртэй компани дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Энэ үйл явдлыг яагаад технологийн дараагийн үе шат гэж нэрлэж байгаагийн гол шалтгаан нь хүн бүр ухаалаг гар утас ашиглаж байгаатай шууд холбон тайлбарлаж байна. Дахин давтагдашгүй QR код нь цаашид онцгой байдлын үед, бэлэн мөнгө, цахим санхүү, зээл, цахим худалдаа, хүний өдөр тутамд хийдэг бүхий л хэрэглээг цахимаар шийдэж болохыг ялангуя нийтийн арга хэмжээг ийнхүү зохион байгуулж болох тухай ойлголтыг өгч байгаа юм. Гамшгаас хамгаалах урьдчилсан байдал, бүх нийтийн бэлэн байдалд шилжиж байгаа нөхцөл, халдвартай холбоотой вакцинжуулалт бүртгэл, зэрэг өдөр ч шөнө ч нийслэл хот гэлтгүй хаа сайгүй энэхүү технологийг ашиглаж болох боломжтой болж байгааг энэ салбарын эрдэмтэд олзуурхаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Эх сурвалж: https://www.inavateonthenet.net/news/article/1500-drones-form-scannable-qr-code-in-shanghai-skies 

Таны сурталчилгаа