Энэхүү мэдээллийг ОХУ-ын төрийн тэргүүн өөрөө хэлж ярьсан. Тодруулбал сөрөг хүчний тэргүүн А.Навальныгийн биеийн байдал тун хүнд байгаа. Энэ цаг мөчид шоронгийн зүгээс түүний эрүүл мэндэд анхаарал хандуулж байгаа гэх мэдээлэл бий. Харин А.Навальный В.Путингаас өршөөл, эсвэл ерөнхийлөгчийн хайр халамжийг хүсэж байгаа бололтой. В.Путин өчигдөр хийсэн мэдэгдэл дунд ОХУ-д томоохон бослого, жагсаал болох гэж байгаа мэдээлэл ирсэн. Барууны улс орнуудын санхүүжилттэй, зохион байгуулалттай, улс орны нийгмийн амгалан тайван байдал алдагдуулсан бүх нийтийн үймээн самуун болох гэж байна. Нийт ард иргэддээ гэр гэртээ, ажил төрлөө хийж, вакциндаа хамрагдан, амгалан тайван байдлаа хадгалахыг уриалсан аж.
Эх сурвалж: https://www.cnbc.com/2021/04/20/russian-president-putin-state-of-the-nation-as-navalny-protests-ahead.html