АНУ болон Украйны харилцаа сайн байгаа энэ цагт ОХУ-ын цэргийн бие бүрэлдэхүүн хоёр улсын хил дээр их хэмжээний нэгтгэл бөөгнөрүүлж байгаа нь цаанаа ямар учиртай, юу хийх гэж байгаа нь тодорхой бус ч Украйны талд аюул заналхийлэл нүүрлэж байгаа нь тодорхой. Харин АНУ-ын болон барууны цэргийн мэргэжилтнүүд энэ сэдвийн хүрээнд өөрсдийн урьдчилсан тооцоолол хийсэн байна. Хэрэв ОХУ Украйн руу халдах юм бол хэн ялалтанд хүрнэ, амжилт олно гэж бодож байгаа талаар асуулга тавьж, дүгнэлтээ танилцуулсан аж. Ойролцоогоор 100 мянган цэрэг анги нэгтгэлийн бие бүрэлдэхүүн оролцсон томоохон цэргийн сургалт болсон талаар В.Путин мэдэгдсэн. Мөн удахгүй цэргээ татах талаар ч хэлсэн. Харин АНУ-ын зүгээс Украйн руу энэ удаад халдаж үзлэн түрэмгийлэх юм бол НАТО-гийн цэргүүдтэй нүүр тулах болно гэдгийг хэлсэн байна. Ингээд холбоо задарч бүрэн утгаараа дэлхийн хэмжээний дайн болох эхлэл тавигдах байлаа гэдгийг хэлжээ.
Эх сурвалж: https://www.businessinsider.com/russia-invade-ukraine-who-win-military-2021-4