Италийн цагдаа нар нэгэн хэргийг илрүүлж, шалгаж эхлээд байна. Тэд саяхан 15 жилийн турш сар бүр цалингаа авч, нийт 650 мянган ам.доллар буюу тэрбум 820 сая төгрөг авч байсан этгээдийг илрүүлсэн байна. Тодруулбал, Италийн эмнэлгийн ажилтан энэхүү санхүүгийн гэмт хэргийг хийсэн нь тогтоогдсон бөгөөд цагдаа нар нийт 6 хүнийг шалгахад ийнхүү зөрчил гарсан аж. Өдгөө 67 настай Скумаче нь 52 настайгаасаа хойш эмнэлгийн галын аюулгүй байдал хариуцан ажиллаж байсан гэх. Түүний хийдэг байсан ажил нь эмнэлгийн галын аюулгүй байдалтай холбоотой жижигхэн хотын ганц нэг дуудлага жилдээ хийдэг байсан ч ажилдаа очдоггүй байсан байан. Нийт гар дээрээ 538 мянган евро нь 645 мянган ам.доллар болж байгаа юм.
Эх сурвалж: https://www.nbcnews.com/news/world/hospital-employee-paid-almost-650-000-never-went-work-police-n1264990