Цаг үеийн мэдээ

Африкийн Зимбабве улсын зүгээс бусдад нээлттэй байдлаар ховордож буй заан агнах эрхийг худалдаалах гэж байгаагаа зарласан байна. Өөрөөр хэлбэл Заан агнах эрхээ зарж их хэмжээний мөнгө олох гэсэн арга нь амьтний эрхийг хамгаалах байгууллага болон бусад холбогдох байгууллагуудын эгдүүцлийг хүргэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал жилд 500 заан агнах эрхийг худалдаалах гэж байгаа нь цаагуураа ямар хүнлэг бус гэдгийг харуулсан үйлдэл боллоо. Тэд "бид заануудыг өсгөж, үржүүлэхийн тулд 25 сая ам.доллар зарцуулсан. Одоо халдварын хүнд нөхцөл байдалд бид вакцин авч хиймээр байна" хэмээжээ. 

Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/04/22/africa/zimbabwe-elephants-hunting-intl-hnk/index.html

Таны сурталчилгаа