Цаг үеийн мэдээ

Одоогийн Украйны газар нутагт, нийслэл Киев хотоос 110 км зайд орших цөмийн реакторт тэртээ 1986 оны энэ өдөр шөнө үйлдвэрийн гал гарч, тэнгэрт цацрагт идэвхт бодис дэлбэрч, нөхцөл байдал аймшигтайгаар эргэж байсан түүхтэй. Тэгвэл хамгийн харамсалтай нь хүний алдаанаас болсон энэхүү ослыг ЗХУ-ын эрх баригчид мэдчээд иргэдэд хэлэлгүй хугацаа алдсанаас болж олон сая хүн гажигтай болж, цөмийн хор уршиг, хохирол амсахад хүрсэн. Швед улсын тэнгэрт тэрхүү цацрагт идэвхтэй хорт бодит байсаар байсан гэдгийг тухайн үеийн судлаачид олж тогтоосон байдаг. 

Тухайн үед 100 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн ч аймшигтайгаар тэдний үр хүүхдүүд өнөөдөр ч эрүүл мэндийн асуудалтай байдаг талаар одоо ч дурсан ярьдаг эцэг эхчүүд байдаг байна. Одоогийн Украйны эрх баригчид "Алдагдсан он цаг хугацааг болон асар их хохирлыг бид засах гэж хичээж байгаа. Цөмийн гаралтай хор нь үгүй болох цагт аялал жуулчлалаар бид мөнгө хийж, эргүүлэн иргэдийнхээ эрүүл мэндэд зарцуулдаг болно" хэмээн ярьсан удаа бий. 

 

 

Эх сурвалж: https://apnews.com/article/travel-kyiv-ukraine-accidents-business-05cf7f5b9affc0e2e88739f4d070c7fe 

Таны сурталчилгаа