Христийн шашны тэргүүн, ромын католик шашны хамба лам Ромын поп Францис халдвар авсан ч эдгэсэн байна. Тэрээр сүсэгтэн олонд хандаж өөрийн үгийг хэлсэн аж. Түүний хэлсэн олон зүйлсээс хамгийн их анхаарал хандуулж чадсан нь Алжир, Ливи болон Египт зэрэг Африкийн улс орнуудаас европ руу зорьж байгаа цагаачдын асуудал байсан юм. Тэрээр далайд гацсан цагаачдыг дуртай зүгт нь явуул, энэрэнгүй бай гэсэн уриалгыг хэлжээ.
Газардундын далайд гацсан байдалтай байгаа цагаачид тэнгэр лүү харж, далайгаас тусламж гуйж бурханы нэрийг дуудаж байгаа талаар хамба лам цохон тэмдэглэв. Ичгүүр сонжуургүй цагаачдыг ирсэн газар луу нь буцаасан хүмүүсийг би гайхаж байна гэлээ. Тэд амьдрах аргаггүй болоод л нутаг сэлбэж яваа ард түмэн. Европын холбооны Фронтекс гэх хилийн бүсийн байгууллага цагаачдад ээлтэй хандах учиртайг хэлээд цаашид ч бид бүхэн нэг дэлхий дээр амьдарч байгааг ухаарах хэрэгтэй талаар өгүүлжээ.
Эх сурвалж: https://apnews.com/article/africa-europe-religion-migration-9b1e8c9bd5581f058e5d313660fdff40
zochin
2021-04-26
Afrikiin tsagaachidiig tiim enerengui yum bol batikandaa avaachaad orognuulaach. 1 xonogiin daraa uls xotyg chini uns lam nar chini tsogtsos bolgoson baix vii.Afrik bolon lal tsagaachdyg yamar ch uls xuleej avax xereggui tedniig xuleej avsan Evrop yamar bna odoo. Azaar mongol 2 ix gurneer xureelsen xamgaalaltai bna odooxondoo