Японы ард иргэд вакцинжуулах ажилд ажил хэрэгч хандаж эхэллээ. Засгийн газрын зүгээс Токио болон Осака зэрэг томоохон хотуудад маш том бие бүрэлдэхүүнтэй, бүтэцтэй вакцинжуулах ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Хүчин чадлын хувьд өдөрт 10 мянга гаруй хүнийг вакцинжуулах боломжтой байхаар төлөвлөгөөт ажил хийгдэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Батлан хамгаалах яамны харъяа цэргүүд болон эмч нарын том бүрэлдэхүүн зохион байгуулалтанд орж энэхүү ажлын ард гарах гэж байна. Өнөөдрийн байдлаар 550 мянган хүн халдвар авч 9761 хүн амиа алдаад байгаа билээ.
Эх сурвалж: https://www.reuters.com/business/healthcare-pharmaceuticals/japan-open-large-vaccination-centers-tokyo-osaka-media-2021-04-25/