Энэтхэг улсын хувьд уг нь ИХ Британи Оксфордын AstraZeneca төрлийн вакциныг их хэмжээгээр үйлдвэрлэж байгаа. Гэвч өнөөдөр олон улсын хэвлэл мэдээллийн сайтууд энэтхэгийн вакцин дуусаж байгаа талаар мэдээлэл цацлаа. Энэтхэгийн засгийн газраас "сандралдаад айгаад байх зүйл байхгүй" хэмээн вакцин дуусч байгаа үйл явдлаа ярьсан байна. Бид өмнө нь шөнийн цагаар ч тэр халдвараас болж амиа алдаж буй хүмүүсийг тосгонд шатааж байгаа бичлэг, гэрэл зургуудыг харсан. Энэ удаад вакцин дуусаж байгаа гэсэн мэдээлэл хүлээн авлаа. Өмнө нь хүчил төрөгч дууссан талаар ч мэдээлэл манай сайт мэдээлэл хүргэсэн. Эрүүл мэндийн салбар шалдаа буусан манай дэлхийн цорын ганц улс боллоо. Энэ маш харамсалтай ч олон улсаас тусламж илгээж эхэлсэн юм. Тиймээс энэтхэгийн ард иргэдийг улс орнууд хүчтэй байхыг уриалж, халдварын дэглэмээ сайн сахихийг зөвлөж байна.