Ираны байлдааны хөлөг онгоц АНУ-ын тэнгисийн цэргийн харъяа хөлөг онгоц руу халдаж, аюул заналхийлэл үзүүлсэн учир АНУ-ын зүгээс анхааруулах гал нээсэн талаар эх сурвалж мэдээллээ. Энэхүү үйл явдал Персийн буланд болсон бөгөөд анхааруулах гал нээсний дараа Ираны хөлөг онгоц буцсан байна. Энэхүү үйл явдал хоёр улсын хэмжээнд яригдаж эхэлсэн бөгөөд Ираны зүгээс Персийн булан АНУ-ын хаа дуртай газраа явж цэргийн үйл ажиллагаа явуулдаг тэнгис биш гэдгийг удаа дараа мэдэгдэж байсан билээ. Харин АНУ Персийн булангаар дамжуулан Ойрхи дорнодод өөрсдийн цэргийн бие бүрэлдэхүүнийг олон жил хуурай газар руу нэвтрүүлж байгаа гэдгийг бүгд мэднэ.
Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/04/27/politics/iran-navy-us-coast-guard-persian-gulf/index.html