Жаал хүү 12 настай ч ахлах сургуулиа төгсөж, коллежид сурах болзлоо хангасан даруйд бүртгүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Майк Уиммер ирэх сарын 21-нд ахлах сургуулиа төгсөх нь тодорхой болжээ. Тэгвэл долоо хоногийн дараа буюу 28-нд шууд коллежид суралцахаар болсон байна. Яагаад ийм богино хугацаанд ахлах сургуулиа төгсөх болсон шалтгаан амжилтын нууц нь онлайн сургалт байжээ. Тасралтгүй өдөрт 9-12 цаг хичээллэж, онлайн сургалтаа хоёр жилийн хугацаанд шахсан аж. 5-6 настайгаасаа л бага ангид орж хичээлээ эхэлж байсан бол онлайн сургалт түүнд давуу байдал ийнхүү олгосон талаар эцэг эх нь ярьсан байна. АНУ-ын Хойд Каролина мужийн сурагч ийнхүү дэлхийн боловсролын түүхэнд том амжилт олж байх шиг байна.
Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/04/27/us/12-year-old-graduating-high-school-college-trnd/index.html