Энэтхэгийн Засгийн газар олон улсаас тусламж гуйсан хэвээр байна. Нөхцөл байдлыг НҮБ хяналтандаа авах хэмжээний аймшигтай гэлтэй дүр зураг Энэтхэгийн томоохон хотуудад үүсч эхэллээ. Гэхдээ ирэх сарын 1-ээс эхлэн насанд хүрсэн иргэдээ вакцинжуулах бүртгэл эхлээд байгаа талаар тэд мэдэгдсэн аж. Бүртгэсэн бүртгээгүй бүгдийг нь шууд вакцинжуулах хэрэгтэй талаар Н.Модигийн зарим албаны хүмүүс хэлсэн байна. Өдөрт 3294-хүн амиа алдаж лхагва гарагийн байдлаар нас баралт 200 мянга давж байгаа энэ цаг үед Энэтхэгт вакцин, хатуу хөл хорио л тэднийг аврахаар байна.
Эх сурвалж: https://www.cbsnews.com/news/india-covid-vaccine-deaths-200k/