Цаг үеийн мэдээ

Эмнэлгийн тусгай үйлчилгээ үзүүлдэг ажилтан эмнэлгийн өвчтөнд хандсан шуудан илгээсэн боловч хариу ирэхгүй байжээ. Тэрээр өөрийн биеэр очиж асуудлыг нягтлахад Берлин хоттой ойр эмнэлэгт 51 настай эмэгтэй 4 хүнийг хөнөөсөн байж болзошгүй үндэслэл гарч ирж, цагдаа нар тухайн этгээдийг баривчилсан байна. Хэргийг шалгаж байгаа бөгөөд нарийн болсон явдлыг удахгүй тодорхой болгоно гэлээ. Амиа алдсан хүмүүс бүгд учир битүүлэг хүчирхийлэлд өртөж амиа алдсан болохыг олж тогтоосон байна. Оберлин клиникийн эмнэлгийн ажилчдаас мэдүүлэг авч дууссан бөгөөд иймэрхүү далд нууц аргаар хүний амийг эрүүл мэндийн салбарт хороож байгаа явдал сүүлийн үед үе үе гарсаар байгааг Европын комисс онцоллоо. 

Эх сурвалж: https://www.reuters.com/world/europe/four-killed-german-hospital-woman-arrested-media-2021-04-28/

Таны сурталчилгаа