БНХАУ-ын өмнөд нутагт хутгатай этгээд цэцэрлэгт нэвтэрч 2 хүүхдийн амийг хөнөөж, 16 хүүхдийг хүнд шархдуулсан талаар эх сурвалж мэдээллээ. Хэрэгтэн 24 настай Зен гэгч бөгөөд Шинфен нэртэй цэцэрлэгт өдрийн 14.00 цагт орсон байна. Гуанши мужийн Бэйлиу хотод байдаг 50 мянган хүн амтай энэхүү суурин газар иймэрхүү хэрэг яагаад хийсэн талаар хэрэгтэн тайлбар хийгээгүй байна. Зен хүүхдүүдийг цэцэрлэгт унтаж байхад нь ийнхүү нэвтэрч санаатай хорлон сүйтгэх ажил явуулсан гэдгийг цагдаа нар тогтоогоод байгаа аж. Тус цэцэрлэг нь сургуулийн өмнөх насны асрамжийн үйлчилгээ үзүүлдэг хувийн цэцэрлэг, сургууль хосолсон байгууллага байсан байна. Хүүхдүүд уйлалдаж эхлэхэд багш, цэцэрлэгийн харуул нар хэрэгтнийг олж цагдаад мэдэгджээ.
Эх сурвалж: https://abcnews.go.com/International/18-injured-stabbing-kindergarten-southern-china/story?id=77368307