Мандаж явсан ардчиллын нар, ОХУ-ын алс хязгаарт нарсанд нарлаж сууна...
ОХУ-ын сөрөг хүчний тэргүүн гэгдэж байгаа А.Навальный улсынхаа ерөнхийлөгчийг шоронгоос доромжилсон байна. Тэрээр "В.Путин бол титэм нь томдсон чихэн дээрээ тогтохгүй доош гулгаж байгаа шалдан хаан нэртэй хэн нэгэн" гэх утгатай зүйлс ярьсан талаар эх сурвалж мэдээллээ.
Санкт-Петербург хотод энэ сарын 23-ний өдөр мянга гаруй жагсагчид А.Навалныйг суллахыг шаардаж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинг эсэргүүцэн жагсаал хийсэн. Хүчний байгууллага жагсаалыг хяналтандаа байлгаж байгаад тараасан бөгөөд ямар нэгэн хүн бэртэж гэмтэж, эсэргүүцлийн хүч хэрэглэсэн зүйл болоогүй аж.
Сүүлийн 20 жил ОХУ-ыг удирдаж байгаа нэртэй дарангуйлал дагуулж хүний эрхийг хөлдөө гишгэсэн, шалдан хаан. Ямар ч хүчгүй зүгээр дүр эсгэгч. Хаан титэм нь толгойд нь багтахгүй чихнээс нь унаж буй түүнийг хараад өрөвдөх ч багадана зэрэг муу муухай үг, ёс бус зүйл шоронгоос ярьсан байна.
Хагас сар өлсгөлөн зарлаад байсан түүний хувьд эрх баригч нам гэхээс илүү ерөнхийлөгч В.Путин руу чиглэсэн сөрөг мэдээлэл, эсрэг байр суурийг илэрхийлсээр ирсэн. Өлсгөлөн зарласан ч ямар ч арга хэмжээ аваагүй тэрээр өөрөө хохироод шоронд дууссан. ОХУ-ын хүний эрхийн байгууллага ч түүний өмнөөс дуу хоолойгоо илэрхийлээгүй.
Нөхцөл байдал ямар байгаагаас хамаарч А.Навальный шоронгоос 2 жилийн дотор гарна. Наана нь В.Путин өөрийн ерөнхийлөгчийн эрхийг зургаан жилээр сунгаж ойрын 12 жил "2036 он хүртэл магадгүй" ОХУ-ын удирдах нь тодорхой болж байгаа энэ цаг мөчид түүнтэй холбоотой, хөрөнгөтэй нь холбоотой ямар нэгэн нотлох баримт одоог хүртэл гарч ирсэнгүй.
Эх сурвалж: https://www.businessinsider.com/navalny-says-putin-naked-king-whose-crown-sliding-from-ears-2021-4