Цаг үеийн мэдээ

Колумб улсын татварын шинэчилсэн хуулийн төслийг батлах гэж байсан талаар олж мэдсэн ард иргэд бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал 6 өдөр үргэлжилж мянга мянган хүн татварын дарамтыг давж чадсан байна. Хууль сахиулагчид, эрх баригчид энэхүү татварын шинэчлэл нэртэй хуулийн төслийг буцаан татсан талаар мэдэгдэж иргэд баяртайгаар эргэн хөл хорионы дэглэмд шилжиж байгаагаа илэрхийллээ. 

Энэ мэт халдварт хөл хорионы үед эрх баригчид нэртэй хууль батлах эрх бүхий этгээдүүд ард түмний эсрэг татварын бодлого, нийгмийн халамж үйлчилгээ, нэмэн өртгийн албаны татвар гэх мэт олон хуулийн төслийг араар нь нууцаар гэлтэй батлах гэж байгаа үйлдлүүд дэлхийн улс орнуудад ажиглагдаж байгаа юм. 

Тэмцэж чаддаг, эсэргүүцэж чаддаг ард түмэн улс төрчдийг, төр засгийг удирдаж байгаа хүмүүсийн эсрэг хэрхэн ялж дийлж чаддаг жишээг Колумб улс харууллаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч гэсэн өсөх шалтгаан нь халдварын онцгой дэглэм, хоол хүнсний дутагдал байж болохгүй гэсэн ойлголтыг давхан өгсөн юм. 

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-latin-america-56967209

Таны сурталчилгаа