Цаг үеийн мэдээ

Италийн засгийн газар хүн төрөлхтний соёлын салшгүй хэсэг эртний дайчдын тулааны талбар болох Колизейг 18 сая ам.долларын нөхөн сэргээлт, засвар үйлчилгээний ажил хийхээр төлөвлөжээ. 

Тэр энэхүү засварын ажлын дараа дэлхийн өнцөг булан бүрээс Колизейг үзэхээр жуулчид ирэх болно гэж тооцоолж ийнхүү төсөв мөнгийг нь зохицуулж хөл хорионы дараагийн үеийн аялал жуулчлалын салбараас мөнгө босгох төлөвлөгөө боловруулжээ. Засварын ажил 2023 он хүртэл үргэлжлэх бөгөөд эхний ээлжинд үзэгчдийн суудал, орж гарах гарц, орчин тойрны тохижилтийн ажил хийгдэх юм байна. 

Харин Колизейн шалыг дахин загварчилж ямар аргаах хийх нь олны анхаарлыг татаад байгаа юм. Ойролцоогоор 2000 жилийн настай энэхүү соёлын өвийг байгаагаас нь өөрчлөөд байлгүй өмнө нь ямар байсан тэр хэвээр нь засвар хийх загварчлах нь гол зарчим бололтой. 2019 онд 7.6 сая хүн тус соёлын бүтээл Колизейг үзэж сонирхсон гэсэн тоо судалгаа байдаг аж. 

 

Эх сурвалж: https://www.nytimes.com/2021/05/02/world/europe/italy-colosseum-floor.html

Таны сурталчилгаа