Цаг үеийн мэдээ

ЗХУ-ын үед "майн баяр" гэх ойлголтыг манай улсад социалист нийгмийн нөлөөгөөр бий болгосон байдаг. Хөдөлмөрийн эв санааны нэгдлийн өдөр. Тэгвэл ОХУ одоо ч энэхүү баярыг тэмдэглэж, холбоотон улс орнууд дэлхийн хоёрдугаар дайны дараа уламжлал болгон ХӨДӨЛМӨРИЙН баярын өдөр гэсэн ойлголт үүсчээ. Гэвч ХБНГУ энэхүү өдрийг эсэргүүцэж байгаа олон мянган залуучууд байгааг харуулсан үйл явдал Германы нийслэлд болж 350 гаруй залуучуудыг баривчилсан байна. 

Өнөө цагт "Хадалмөрийн баярын өдөр" болж тэр утгаараа тэмдэглэж ирсэн.  354 залуучуудаас гадна цагдаагийн 93 албан хаагч бэртэж гэмтсэн харамсалтай үйл явдал боллоо. Иргэдийн, нийгмийн аюулгүй байдлын төлөө алба хааж байгаа цагдаа нар хүний эрхийг дээдэлж байгаа учраас залуучуудын эсрэг хүч хэрэглээгүй, хэрэглэх ч үндэслэл, хууль эрх зүйн ойлголт байхгүй. 

Хөдөлмөрийн баярыг улс төртэй холбож, жирийн хөдөлмөрчин ард иргэдийн хөлс хүчийг сорж байдаг төр засгийн зарим улсуудыг залуучууд эсэргүүцэж байгаагаа уламжилсан байна. Хатуу хөл хориотой энэ цаг үед вакцины асуудал ХБНГУ-ыг шинэ зохион байгуулалтанд оруулж, иргэдийн эрүүл мэндийг нэг тэргүүний зорилт болгон ажиллаж байгаа. Харин залуучуудын төлөөлөл олон улсын хөдөлмөрийн өдрийг угтан олон жил үргэлжлүүлж байгаа "майский день" цаашид нэрээ солих хэрэгтэй болов уу. Хуучны ойлголтоор шинэ үеийн залуучууд арай өөр төсөөлөөд нөхцөл байдлыг хурц хэлбэрт шилжүүлж буй үйл явдал ийнхүү ХБНГУ-д боллоо. 

Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/05/02/europe/berlin-may-day-protests-scli-intl-grm/index.html

Таны сурталчилгаа