Цаг үеийн мэдээ

ХБНГУ, Их Британи болон Бельгийн хотуудад жагсаал цуглаан тасрахгүй байна. Жишээ нь Бельгийн томоохон хотуудын нэг Брюссельд "хатуу хөл хорионы эсрэг нам" гэж залуучууд байгуулан Засгийн газрын эсрэг болон хөл хорионы үед иргэдийн амьдралыг дордуулж байгаа бүхэнтэй тэмцэж байгаа үйл явдал дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. 

Брюсселийн цэцэрлэгт хүрээлэнд залуучууд цуглан цагдаа нартай тэмцэл өрнүүлж, эсэргүүцэл үзүүлсэн байна. Даралттай усаар жагсаалд оролцож байгаа залуучуудыг тараах гэж оролдсон бөгөөд Ойролцоогоор 700 гаруй хүн халдвар хамгааллын дэглэм зөрчсөн аж. Хэдийгээр залуучуудын энэхүү намыг улс нь бүртгэж аваагүй ч Фэйсбүүк сүлжээг ашиглан ийнхүү маш том өргөн хүрээний намын хэмжээний сүлжээ бий болсон аж. 

Цагдаа нарын хэлж байгаагаар цэцэрлэгт хүрээлэнд 700 гаруй биш 2000 гаруй хүн байсан бөгөөд дийлэнх нь залуучууд байсан талаар ярьжээ. Александр Де Кроо Ерөнхий сайдын хувьд иргэдэд болон бусад залуучуудад уриалга гаргаж "Энэхүү урьхинд битгий ороорой. Та бүхэнд халдвар хамгааллын дэглэмээ сайн бариарай. Халдварт өвчин Бельги улсад намжаагүй шүү" хэмээн мэдэгдсэн. 

Эх сурвалж: https://www.reuters.com/world/europe/police-break-up-brussels-anti-lockdown-party-2021-05-01/

Таны сурталчилгаа