Их Британи улсын гүнж нараас хамгийн хамгийн нь гэгдэж байгаа ханхүү Уиллиам Кэйт нарын охин гүнж Шарлот төрсөн өдрөө тэмдэглэсэн байна. Хэрэв та түүний хэн болохыг мэдэхгүй байгаа бол талийгаач Диана гүнжийн ач охин. Өнгөрсөн ням гарагт залуу гүнж 6 нас хүрч эрдэм мэдлэгийн мөрөөр явж байгаа эзэн хааны гэр бүлийн хамгийн мундаг хичээлээ хийдэг гүнжээр тодроод буй.
Хэдий 6 настай ч тэрээр аль хэдийн хүүхдүүдийн өмсөх дуртай хувцасны загваруудыг тодорхойлогч болсон гэлтэй дэлхийн хүүхдийн хувцасны загвар зохион бүтээгч нар өөрсдийн гаргаж байгаа шинэ загвар бүр нь гүнж Шарлотийн өмсөж байсан загварууд байжээ. Харин төрсөн өдөрт нь хэн зочилсон талаар ямар ч мэдээлэл байхгүй байна. Мэдээж хатуу хөл хорионы үед гэр бүлээс нь өөр хэн ч зочлохгүй шүү дээ.
Эх сурвалж: https://www.aol.com/lifestyle/happy-birthday-princess-charlotte-see-224527880.html