АНУ-ын нийслэл Вашингтон хотод Дэлхийн вакцины конгресс буюу их хурал шиг зөвлөгөөн болсон байна. Энэхүү арга хэмжээний үед хамгийн сайн вакцинаар Moderna буюу Файзер "Pfizer" тодорчээ. Үйлдвэрлэгч нь АНУ. Гэхдээ ХБНГУ-ын BioNTech компанитай хамтран гаргаж авсан. Дараа нь ОХУ-ын "Спутник V" оржээ.
Оксфордын их сургуулийн эрдэмтдийн гаргаж авсан Astra Zeneca ч гуравдугаар байрт шалгарсан бол БНХАУ-ын вакциныг АНУ тэргүүтэй барууны орнууд авч хэлэлцээгүй байна. ДЭМБ ч энэхүү вакцины төрлүүдээс санал хураалт, үр дүнгийн талаар өөрсдийн байр суурийг илэрхийлсэн нь тодорхой аж.
Өндөр үнэлгээ авсан "Pfizer" вакцины үйлчилгээ хамгийн өндөр хувьтай байсан байна. Хэдийгээр ДЭМБ-ын бүртгэж аваагүй гэх ОХУ-ын Спутник V вакцин нь хоёрдугаар байрт орсон аж. Олон жилийн турш дэлхийн өнцөг булан бүрт байдаг эрдэмтэд судлаачид энэхүү шилдэг вакцин шалгаруулах арга хэмжээний бүхий л шатны шалгаруулалтанд оролцдог талаар эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалж: https://tass.ru/obschestvo/11312545?utm_source=facebook.com&utm_medium=social&utm_campaign=smm_social_share&fbclid=IwAR0wga1r7k6Mi1WKSRutZcOmaEOem3qH2oBWH3Fawm4vZ6s21tMls_SSpJM