Мали улсын нийслэл Бамако хотын иргэн Халима Сиссе дөнгөж 25 настай. Тэрээр 7 хүүхэд тээж байгаа хэмээн итгэж байсан ч 9 хүүхэд мэндэлжээ. Эмч нар түүнийг "Малигийн гайхамшиг" гэж нэрлэж байгаа бөгөөд хүүхэд бүрийн амьдрах чадвар, боломж нь 50 хувь гэсэн ч эсэн мэнд амаржсан байна.
Түүнийг эход харсан эмч долоон хүүхэд тээж байна гэсэн ч есөн хүүхэд мэндэлсэн тараар дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна.
Мали улсын ерөнхийлөгч түүнийг улсын онцгой анхаарал халамжинд авч Өмнөд Африк руу шилжүүлж эрүүл мэндийн хамгийн сайн эмч нарыг томилсон байдаг. Тэр ч битгий хэл нисдэг тэрэг, унаа тэрэг гээд хоол хүнс хангамж бүгдийг нь бэлдэж өгчээ.
Өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд тэрээр Мороккогийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж төрөн төртлөө халамжлуулсан аж. Эх хүүхдүүдийн биеийн байдал маш сайн байгаа талаар Францын хэвлэл мэдээлийн хэрэгсэл шуурч, цаашлаад дэлхийн хэвлэл мэдээллийн сайтууд онцлоод эхэлсэн байна.
Тивийн хэмжээнд 1971 оноос хойш гурван ихэр хүүхэд төрж байгаагүй бөгөөд ийнхүү 2021 онд 9 хүүхэд төрсөн байна. Дэлхийн түүхэнд найман хүүхэд төрүүлсэн байдаг. Харин нярайнууд бүгд амьд сэрүүн амьдрах чадвар сайтай нярайн үеийн давах юм бол дээд амжилт эвдэж, Гиннесийн амжилт тогтоож олон сая ам.долларын шагнал авна. Одоо бүгд эх хүүхдүүдэд онцгой анхаарал хандуулж ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: https://www.foxnews.com/world/malian-woman-halima-cisse-expecting-7-babies-gives-birth-to-9