Цаг үеийн мэдээ

Энэтхэг улс халдварын нөхцөл байдлаар дэлхийг айлгаж байна. Өдөрт халдвар авч буй хүмүүсийн тоо 412 мянга давж энэ бүх халдварын нөхцөл байдал үүссэнээс хойш анх удаа ийм өндөр тоо бүртгэгдэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Хүчилтөрөгчийн нөөц дууссан бөгөөд хөрш орнууд сайн дурын тусламжийн улс орнууд хүчил төрөгч илгээсээр байгаа. Гэсэн хэдий ч ачааллаа дийлэхгүй байна. 412.262 тохиолдол бүртгэгдэж ийнхүү нөхцөл байдал хүндэрч олон улсын онцгой анхаарал хандуулах хэрэгтэй болоод байна. 

Хүчил төрөгчийн аппараттай хамгийн хүнд биетэй өвчтнүүд гэнэт хүчил төрөгч дууссанаас болж амиа алдсаар байгаа нь харамсалтай. Энэтхэгийн эрүүл мэндийн салбар сөхөрч, том зааланд олон ор бэлдэж, яг толгой дээр нь сэнс тавьсан зураг нь нүд хальтрам. 

Эх сурвалж: https://nypost.com/2021/05/06/india-breaks-daily-covid-record-with-412000-confirmed-cases/

Таны сурталчилгаа