Дэлхийн мэргэжлийн боксийн тулаан гэхээс илүү шоу үзүүлбэр ч хоорондоо тулаан үзүүлэх, цаашлаад мэргэжлийн шат ахих боломжийг олгож буй дэлхийн тэрбумтан, дунд жингийн босоо аварга Флойд Мэйуэтер хэвлэлийн бага хурал зарлаж Жэйк Паултай Логан Паул нартай нүүр тулсан билээ.
Ирэх сарын 6-ний өдөр аварга Флойд болон Логан нар тулалдана. Маш их хэмжээний мөнгө болон маш их хэмжээний бооцоо давхар яригдах нь тодорхой. Нэг ч ялагдал хүлээгээгүй аварга шинээр гарч ирж байгаа залуутай тулалдаад яах нь маш сонирхолтой. Спортын түүхэнд мөн л олны анхаарлыг татсан үйл явдал болох гэж буй.
Хэвлэлийн хурал дээр малгайг нь дээрэмдэж, хамгаалалтын ажилтнууд нь аваргын малгайг эргүүлэн авах гэж бас зодоон болсон байна. Та бүхэн доорх бичлэг дээрээс болсон үйл явдлын дэлгэрэнгүйг үзээрэй.