Цаг үеийн мэдээ

АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны харьяа Хүнс, эмийн удирдах газар (FDA) 12-15 насныханд BioNTech, Pfizer-ийн хамтран боловсруулсан Ковид-19-ийн эсрэг вакцин хийх зөвшөөрөл олголоо гэж даваа гарагт мэдэгдлээ.

"Хүнс, эмийн удирдах газар өнөөдөр коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Pfizer болон BioNTech-ээс яаралтай горимоор 12-15 насны өсвөр насныханд хийх зөвшөөрөл олголоо. Ингэснээр 2020 оны арванхоёрдугаар сарын 11-нд гаргасан 16 ба түүнээс дээш насныхныг уг вакцинд хамруулах тухай зөвшөөрөлдөө нэмэлт өөрчлөлт оруулж, насны хязгаарыг сунгалаа" гэж тус байгууллагаас мэдээлсэн байна. 

Хүнс, эмийн удирдах газраас өсвөр насныхныг вакцинд хамруулах боломжтой болсноор цар тахлын эсрэг тэмцэхэд чухал алхам болно гэж үзжээ.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа