Таны харж байгаа энэхүү зураг дээрх зэр зэвсэгүүдийг хураан авч байлдааны хөлөг онгоцны арын хэсэг буюу нисдэг тэрэг газарддаг талбай дээр байрлуулсан байдалтай байгаа дүр зураг.
Олон тооны зэвсэг дунд мэргэн буудагчийн 4 төрлийн буу, гар пуужин 6 төрлийн байх жишээтэй. Мөн пуужингийн олон хошуу, автомат буунууд гээд бүхэн бүтэн салаа, тасаг цэргийг бүрэн зэвсэглэх хэмжээний зэвсэг байгааг харж байна.
Эдгээр зэвсгийн гарал үүсэл, эзэмшигч нь Арабын аль нэг хүчнийнхэний гэж таамаглаж байгаа. АНУ-ын усан цэргийн бие бүрэлдэхүүн иймэрхүү зэвсгийн наймаа, хангамж өдөр бүр ойрхи Дорнод руу орж байгаа цагт хэзээ ч дайн зогсохгүй талаар өгүүлсэн байдаг.
ОХУ-ын танк эсэргүүцэгч, БНХАУ-ын автомат буунууд, мянга гаруй машинган буюу 100 гаруй сумтай шүршигч байжээ. Йемен рүү тээвэрлэгдэж байсан болов уу гэсэн таамаг байгаа юм. Хоёр өдрийн туршилт, тандалт, ажиллагааны үр дүнд ийнхүү илрүүлж дэлгэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/05/10/middleeast/us-navy-seizes-weapons-arabian-sea-intl-hnk-scli-ml/index.html