Цаг үеийн мэдээ

Хаанахын хакерууд гэхээр аймшиггүй газрын тосны үйлдвэрийн систем рүү халдаж, байгалийн хий, газрын тосны хангамж нийлүүлэлтийн тусгай обьектийн сүлжээнд нэвтэрч хааж нээж чаддаг талаар эх сурвалж гайхаж байна. 

АНУ-ын газрын тосны хамгийн том түлш дамжуулах газрын урсгалыг цахим сүлжээгээр хакердаж орж хаасан үйл явдлыг мөрдөх ажил эхлээд байна. Колоны шугам сүлжээний хоолой руу халдаж байгаа энэ үйлдэл нь түүхэнд тодоор үлдэх хакерийн дайралт гэж үзэж байна. 

АНУ-ын зүүн эргийн газрын тос, түлшний хангамжийн талыг бүрдүүлдэг ийм чухал стратегийн тусгай газар байтал ийнхүү халдлагад өртөж, газрын тосны хомсдол үүсгэх нь хэнд ашигтай талаар мөрдөх ажил ч үргэлжилж байна. Удаан хугацаанд тасалдах юм бол насос буюу хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л салбар нэгжүүд алдагдалд орж зарим сэлбэг үнэд орно. 

Тодорхой мэдээлэл хүргэхэд даралт мэдрэгч, термостат, хавхлага, дизель насос, шатахуун, тийрэлтэт түлшний дамжуулалт гээд системийн хувьд бүхий л зүйлийг удирддаг цахим удирдлага ийнхүү хакердуулж нөхцөл байдал хүндэрлээ. 

Гарах үр дагаварын хувьд АНУ-д газрын тосны үнэ өснө. Хөөрөгдөнө, эдийн засаг нь буурна, ам.долларын ханш буурна, нөөцийн газрын тос багасана. Олборлолтоо түр зогсооно. Системийн шинэчлэл хийнэ, мөрдлөгө явуулна гээд олон асуудал өрнөж байж дараа нь их хэмжээний мөнгөний алдагдалд орно. 

Эх сурвалж: https://www.bbc.com/news/technology-57063636

Таны сурталчилгаа